Програм хангамжийн шинэчлэлтэнд эдгээр багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй
Төхөөрөмжөө бүрэн ашиглахын тулд төхөөрөмжөө байнга шинэчилж, програм хангамжийн шинэчлэлээ тогтмол шалгаж байна уу.

Galaxy A21s (SM-A217F)


Загварын дугаар : A217FXXSCDXE2
Android хувилбар : S(Android 12)
Гарсан огноо : 2024-06-17
Хамгаалалтын засварын түвшин : 2024-05-01
• Хамгаалалт
Төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайжруулж хамгаалсан.

Загварын дугаар : A217FXXSBDXC2
Android хувилбар : S(Android 12)
Гарсан огноо : 2024-05-08
Хамгаалалтын засварын түвшин : 2024-03-01
• Хамгаалалт
Төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайжруулж хамгаалсан.

Загварын дугаар : A217FXXSADWI1
Android хувилбар : S(Android 12)
Гарсан огноо : 2023-10-05
Хамгаалалтын засварын түвшин : 2023-09-01
• Хамгаалалт
Төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайжруулж хамгаалсан.

Загварын дугаар : A217FXXS8DWC2
Android хувилбар : S(Android 12)
Гарсан огноо : 2023-04-07
Хамгаалалтын засварын түвшин : 2023-03-01
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU8DVK1
Android хувилбар : S(Android 12)
Гарсан огноо : 2022-11-30
Хамгаалалтын засварын түвшин : 2022-10-01
• Тогтвортой ба найдвартай байдал
Төхөөрөмжийн зан байдал сайжирлаа.
• Хамгаалалт
Төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайжруулж хамгаалсан.

Загварын дугаар : A217FXXU8DVG4
Android хувилбар : S(Android 12)
Гарсан огноо : 2022-08-18
Хамгаалалтын засварын түвшин : 2022-06-01
• Таны төхөөрөмжийн ерөнхий тогтвортой байдлыг сайжруулсан.

Загварын дугаар : A217FXXU8DVF6
Android хувилбар : S(Android 12)
Гарсан огноо : 2022-07-14
Хамгаалалтын засварын түвшин : 2022-06-01
One UI Core 4.1 шинэчлэлт (Android 12)
One UI Core 4.1 танд Galaxy төхөөрөмжүүдийн олон төрлийн шинэ функц, сайжруулалтыг авчирна. Урьдынхаасаа илүү мэдрэмжтэй, илүү хөгжилтэй, илүү аюулгүй, улам хялбар болсон.
Өнгөний хослол
Дэлгэцийн зурагтаа үндэслэн утсаа өвөрмөц өнгөтэй болгож тохируулаарай.
Нууцлал
Зөвшөөрлийн мэдээлэл товчхон
Зөвшөөрлийн ашиглалт хэсэгт хэрэглүүр бүр Байршил, Камер эсвэл Микрофон зэрэг эмзэг зөвшөөрөлд хандаж байгааг хараарай.
Камер, микрофоны заалт
Аливаа хэрэглүүр камер эсвэл микрофон ашиглах үед дэлгэцийн баруун дээд буланд ногоон цэг гарч ирнэ.
Samsung гар
GIF, эможи, наалтуудад түргэн хандах
Ганцхан товчлуураар гараас эможи, GIF зураг, наалтаа шууд ашиглаарай.
Хөдөлгөөнт хос эможи
Хоёр эможиг нэгтгэж, сэтгэл хөдлөлөө үнэхээр мэдрүүлэхийн тулд хөдөлгөөнт зураг нэмж оруулаарай.
Илүү олон төрлийн гарын сонголтууд
Гарын бүтэц, оруулах арга, тодорхой хэлэнд зориулсан функцийг одоо илүү олон бүс нутагт ашиглах боломжтой болсон тул та хаана ч байсан хялбар шивж болно. Та Тохиргоо хэсэгт өмнөх бүтэц уруугаа хэзээ ч буцах боломжтой.
Үндсэн дэлгэц
Шинэ тоноглолын дизайн
Тоноглол урьд өмнөхөөсөө илүү сайхан харагдах бөгөөд мэдээллийг нэг дор харахад хялбар бөгөөд илүү тогтвортой хэв маягтай болсон.
Тоноглолыг сонгох илүү хялбар болсон
Хэрэглүүр бүрд юу байгааг харахын тулд тоноглолын жагсаалтыг хурдан гүйлгэж үзэх боломжтой. Та мөн хэрэгтэй тоноглолыг туршиж үзэх зөвлөмжийг авна.
Түгжих дэлгэц
Хүссэн газраа сонсоорой
Түгжих дэлгэцээс аудио гаралтыг buds чихэвчээс чанга яригч уруу, тэндээс утас руугаа шилжүүлээрэй.
Дуу хураах
Утасныхаа түгжээг тайлахгүйгээр дуут санамж бичээрэй.
Хуанли, хуваарь нэг дор
Өнөөдрийн хуваарь, мөн сарын үлдсэн өдрийн хуанлийг Түгжих дэлгэцээс үзээрэй.
Камер
Илүү тод томруулах түвшин
Линзний дүрс томруулах түвшнийг харуулдаг тул та хэчнээн томруулснаа мэдэж болно.
Мэргэжлийн гэрэл зураг
Про горимд илүү цэвэрхэн харагдах байдал зураг авахад анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах бөгөөд шинэ түвшний үзүүлэлтүүд зураг авалтыг тэнцвэртэй байлгахад танд тусална.
Зургийн цомог
Сайжруулсан болсон явдал
Болсон явдар бүрийн дээд хэсэгт урьдчилсан харагдац дээр дарж, автоматаар үүсгэсэн онцлог видеог үзээрэй. Та мөн Газрын зурагнуудын шинэ харагдцад танд тохиолдсон явдлын зургуудыг хаанаас авсан болохыг үзэх боломжтой.
Илүү хялбар цомог
Хэдэн зураг, видео байгаагаар нь цомгийг ангилаарай. Таныг цомог үзэхэд дэлгэцийн дээд хэсэгт мөн хавтас зураг харагдана.
Мэдээллийг илүү хянах
Засварлах эсвэл нууцлахын тулд зураг, зургийнхаа огноо, цаг, байршлыг өөрчилж эсвэл арилгаарай.
Гэрэл зураг, видео засварлагч
Эможи, наалт
Эможи ашиглан ичимхий найзынхаа нүүрийг далдалж эсвэл хөгжилтэй зураг, видео үүсгэхийн тулд наалт нэмээрэй.
Эх хувийг хэзээ ч бүү алдаарай
Та одоо зураг, видеог хоёуланг нь хадгалсны дараа анхны хувилбар руу нь буцааж эсвэл анхны болон засварласан хувилбарыг хадгалахын тулд хуулбар болгон хадгалах боломжтой.
Хуваалцах
Илүү их тохируулга
Эмх замбараагүй байдлыг арилгахын тулд агуулга хуваалцах үед гарч ирэх хэрэглүүрийн жагсаалтыг өөрчилж, зөвхөн байнга ашигладаг хэрэглүүрт анхаарч болно.
Илүү хялбар залуур
Хуваалцах үедээ хэрэглүүр, харилцагчдыг гүйлгэхийн тулд зүүн эсвэл баруун тийш шударна уу.
Гэрэл зураг хуваалцах
Фокусгүй эсвэл сайн хүрээгүй байсан зургийг хуваалцах үед бид танд мэдэгдэж, засах зөвлөмжийг өгнө.
Хуанли
Үйл явдлыг хурдан нэмэх
Хуанлидаа яаралтай ямар нэгэн зүйл нэмэх хэрэгтэй байна уу? Зүгээр л гарчиг оруулахад болно.
Бусадтай хуваалцах
Хуанлигаа бусад Galaxy хэрэглэгчидтэй хуваалцах нь одоо илүү хялбар болсон.
Устгасан үйл явдлыг сэргээх
Таны устгасан үйл явдал Хогонд 30 хоног байна.
Samsung Интернэт
Үндсэн дэлгэцээс хайх
Шинэ хайлтын тоноглол шууд үндсэн дэлгэцээс хайж буй зүйлээ олоход танд тусална.
Нууц горимд эхлэх
Хэрэв та хамгийн сүүлийн аяллын явцад нууц горимыг ашиглаж байсан бол Samsung интернет автоматаар нууц горимд эхэлнэ.
Төхөөрөмжийн туслах
Зай, хамгаалалт нэг дор
Зай, хамгаалалттай холбоотой асуудал үндсэн дэлгэцэд гарч ирэх бөгөөд ингэснээр та асуудлыг илүү хурдан шийдэх боломжтой.
Утасныхаа ерөнхий төлөв байдлыг ойлгох
Таны утасны ерөнхий төлөв байдлыг эможи хэлбэрээр харуулах тул та шууд ойлгох боломжтой.
Оношлох шалгалт
Samsung Members оношлогоонд Төхөөрөмжийн туслахаас хандах. Хэрэв таны утас aсуудалтай эсэхийг мэдэхийн тулд оношлогооны тест хийж, шийдвэрлэх зөвлөмжийг аваарай.
Хандалтыг хялбаршуулах
Хэрэгтэй үед тань үргэлж бэлэн байна
Үргэлж бэлэн байдаг хөвөгч товчлуураар хандалтыг хялбаршуулах функцийг илүү хурдан ашиглах.
Хулганы дохио
Хулганы заагчийг дэлгэцийн 4 булангийн аль нэг рүү шилжүүлснээр үйлдлүүдийг илүү хурдан гүйцэтгээрэй.
Дэлгэцээ түргэн тохируулах
Тусгай дэлгэцийн горим (Тод ялгарал эсвэл Том дэлгэц) ашиглан ялгарал, хэмжээг нэгэн зэрэг тохируулна уу.
Нүдний тав тух
Та нүдээ тав тухтай байлгахын тулд тунгалаг байдал эсвэл бүрсгэрийг бууруулж болно.
Илүү олон функц, сайжруулалт
Сайжруулсан Харанхуй горим
Харанхуй горим одоо автоматаар дэлгэцийн зура, дүрсийг бүдэгрүүлнэ. Samsung хэрэглүүрүүд дэх зургууд одоо илүү бараан өнгөтэй Харанхуй горимын хувилбартай болсон.
Аюулгүй байдал, яаралтай тусламжийн цэс
Тохиргоо дахь Аюулгүй байдал, яаралтай тусламжийн цэс яаралтай үед холбоо барих хүмүүс, аюулгүй байдлын мэдээллийг нэг дороос удирдах боломжийг танд олгоно.
Замаа харж жолоодоорой
Digital Wellbeing функцийн Жолооны шинэ хяналт автомашин жолоодох үедээ та ямар үед утсаа ашиглаж байгааг хянана.
Сэрүүлгийг зөвхөн нэг удаа алгасаарай
Та одоо зөвхөн ганц удаа сэрүүлгийг унтрааж болно. Алгассаны дараа буцаад автоматаар асна.
Бичвэрээс дуудлага руу шилжих
Ярианы дээд хэсэгт байгаа хүний нэрийг товшиж дэлгэрэнгүй мэдээллийг нь харж эсвэл дуут эсвэл видео дуудлага хийгээрэй.
Тоглоом оновчлох үйлчилгээ
Тоглоомын эхэн үед CPU/GPU гүйцэтгэлийг хязгаарлахгүй. (Төхөөрөмжийн температурт тулгуурлан гүйцэтгэлийн менежментийн функцийг ажиллуулна.) Game Booster-д “Өөр тоглоомын гүйцэтгэлийн менежментийн горим”-ыг өгнө.
Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгох
Тохируулж болох цайралтыг тохируулахдаа дэлгэцийг асаасан үед ажиллуулахаар өөрчилнө.
Дараах хэрэглүүр эсвэл функцийг нэмсэн: RAM Plus
One UI Core 4.1 шинэчлэлтийн дараа зарим хэрэглүүрийг тусад нь шинэчлэх хэрэгтэй.

Загварын дугаар : A217FXXS8CVD1
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2022-05-11
Хамгаалалтын засварын түвшин : 2022-04-01
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU8CVC2
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2022-04-06
Хамгаалалтын засварын түвшин : 2022-03-01
• Таны төхөөрөмжийн ерөнхий тогтвортой байдлыг сайжруулсан.
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXS7CUL3
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2022-02-15
Хамгаалалтын засварын түвшин : 2021-12-01
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU7CUK1
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2021-11-27
Хамгаалалтын засварын түвшин : 2021-09-01
• Таны төхөөрөмжийн ерөнхий тогтвортой байдлыг сайжруулсан.
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXS7CUI4
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2021-09-25
Хамгаалалтын засварын түвшин : 2021-09-01
· Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU6CUH1
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2021-08-12
Хамгаалалтын засварын түвшин : 2021-06-01
• Таны төхөөрөмжийн ерөнхий тогтвортой байдлыг сайжруулсан.
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU6CUF5
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2021-07-09
Хамгаалалтын засварын түвшин : 2021-06-01
• Түргэн хуваалцахыг сайжруулсан
- Түргэн хуваалцах функц ашиглан Galaxy төхөөрөмж хооронд файл хуваалцах үйлдлийг сайжруулна.
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU5CUD4
Android хувилбар : R(Android 11)
Гарсан огноо : 2021-04-22
Хамгаалалтын засварын түвшин : 2021-03-01
One UI Core 3.1 шинэчлэлт (Android 11)

One UI Core 3.1 хувилбар чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд туслах зорилготой юм. Анхаарал сарнихыг багасгах, чухал мэдээллийг тодруулах, таны сэтгэгдлийг тогтвортой байлгахын тулд манай дүрс зургийн дизайныг өөрчилснөөр Үндсэн дэлгэц, Түргэн Самбар зэрэг таны хамгийн их очдог газруудыг сайжруулсан. Ажиллагааг сайжруулснаар зайн цэнэгийн зарцуулалтыг багасгахын зэрэгцээ хэрэглүүрүүдийг хурдан ажиллуулахад тусална. One UI Core 3.1 нууцлалын шинэ хяналт, нэг удаагийн зөвшөөрөл, сайжруулсан Digital Wellbeing зэргээр дамжуулан танд эрх мэдлийг олгоно.



Өөрчлөлтийн бүрэн жагсаалтыг доош гүйлгээд үзээрэй.



Дүрс зургийн дизайн

Бид One UI Core 3.1 хувилбарын дүр төрх, мэдрэмжийг янз бүрийн аргаар, шинэ, илүү тууштай дүрсээс эхлэн Түргэн самбар, мэдэгдлийг илүү ухаалаг зохион байгуулалттай болгож шинэчлэв. Хөдөлгөөнт зургийг сайжруулснаар хөдөлгөөн илүү уян, бодит болсон. Интерфейсийн хариу үйлдлийг сайжруулснаар аль ч төхөөрөмж дээр хэрэглэгчийн тав тух харьцуулшгүй болсон.



Сайжруулсан ажиллагаа

Бид динамик санах ойн хуваарилалттай One UI Core 3.1 хувилбарыг оновчтой болгосон тул хэрэглүүрүүд илүү хурдан, сайн ажиллана. Бид мөн илүү сайн ажиллуулж, тэжээлийн хэрэглээг оновчтой болгох зорилгоор далд явагдах үйл ажиллагааг хязгаарласан.



Илүү сайн тохируулга

• Динамик Түгжих дэлгэцэд шинэ зургийн ангилал нэмэгдсэн бөгөөд та 5 хүртэлх ангиллыг нэг дор сонгож болно.

• Түгжих дэлгэцэд та хэрэглээнийхээ хугацааг шалгахын тулд тоноглол нэмж болно.

• Дэлгэцийн зураг тохируулахдаа интерактив байдлаар урьдчилж хараарай.

• Always On Display, Түгжих дэлгэцийг тохируулахад илүү хялбар болсон.

• Дуудлага хийх эсвэл хүлээн авахдаа зураг эсвэл видео үзэхийн тулд дуудлагын дэвсгэр зураг нэмж оруулаарай.

• Samsung Интернэтэд та табын дарааллыг өөрчилж, түгжих боломжтой.

• Шинэ дүрс, Түгжих дэлгэцийн тоноглол танд хэвшлүүдээ олж удирдахад хялбар болгоно.

• Digital Wellbeing функцийг тусдаа хувийн болон ажлын профильтой хамт ашиглаарай.



Сайжруулсан функцүүд

Үндсэн дэлгэц, Түгжих дэлгэц

• Үндсэн дэлгэц дээр хэрэглүүр дээр удаан дарах замаар тоноглол нэмэх.

• Үндсэн эсвэл Түгжих дэлгэц дээр хоосон зайг хоёр удаа товшиж дэлгэцийг унтраах. (Тохиргоо > Дэвшилтэт функц > Хөдөлгөөн ба дохио хэсэгт тохируулна уу.)

• Түгжих дэлгэц дээр хуанли, цаг агаар, хөгжим гэх мэт тоноглолыг харахын тулд цагны хэсгийг товших.



Дуудлага, чат

• Мэдэгдлийн самбар дээр яриаг тусад нь үзэх. Зурвасууд, мөн таны дуртай чат хэрэглүүртэй нийцэж ажиллах.

• Нэг бүртгэлд хадгалагдсан давхардсан харилцагчдыг Харилцагчид дотор хялбархан устгах. Устгасан харилцагчдын хадгалах хугацааг 15 хоногоос 30 хоног болгон сунгасан.

• Нэг дэлгэцээс олон холбосон харилцагчийг засах боломжтой болсон.

• Саяхан устгасан зурвасыг 30 хоногийн турш хадгалахын тулд Зурвасуудад Хогийн савыг нэмж оруулсан.



Зураг, видео

• Авто төвлөрөх, авто өртөлт сайжирсан тул зураг хурдан авах.

• Галерейгаас зураг, видеог улам хялбар үзэх, засварлах, хуваалцах.

• Хайлтын шинэ функц, ангилал ашиглан Галерейгаас зураг, видеог улам хурдан хайж олох.

• Хадгалсны дараа ч гэсэн засварласан зургуудыг дуртай үедээ анхны хувилбар луу нь буцааснаар та хэзээ ч зургаа алдахгүй.



Тохиргоо

• Тохиргоо илүү энгийн, шинэ харагдах болсон. Таны Samsung account дээд хэсэгт харагдаж, Үндсэн дэлгэцийн тохиргоонд нэвтрэхэд хялбар болсон.

• Хайлтын шинэ функцүүдийн тусламжтайгаар өөрт хэрэгтэй тохиргоог илүү хялбар хайж олох. Ижил утгатай үг, алдаатай бичдэг нийтлэг үгсээс илүү сайн үр дүн авч, холбогдох тохиргооны бүлгүүдийг харахын тулд шошго дээр дарж болно.

• Зөвхөн хамгийн түгээмэл хэрэглэгддэг функцээр хангахын тулд Түргэн тохиргооны товчлууруудыг цөөлсөн. Та мөн өөрийн хүссэн түргэн самбар үүсгэхийн тулд товч нэмж болно.



Samsung гар

• Оруулах хэлний тоог 370 болгож нэмэгдүүлсэн.

• Бичвэрт суурилсан эможи оруулах үед эможи, стикерийн саналыг нэмсэн.

• Вэб, цахим шуудангийн хаяг оруулахад илүү том зай гаргахын тулд гарын бүтцийг сайжруулсан.

• Гарын тохиргоог өөрчлөн зохион байгуулсан тул байнга ашигладаг тохиргоонд хандахад илүү амар болсон.



Бүтээмж

• Интернэтэд та илүү гүн гүнзгий сэтгэл ханамж авч, вэб хуудсыг хурдан орчуулахын тулд статус, залуурын самбарыг нууж болно.

• Хэт олон попап эсвэл мэдэгдэл илгээдэг вэбсайтуудыг хориглохыг танаас хүснэ.

• Яг ижил эхлэх цагтай үйл явдлуудыг тухайн сарын болон жагсаалтын харагдац дээр хамт харуулна.



Медиа, төхөөрөмжийг хялбар удирдах

Мэдэгдэлд медиа хавтанг сайжруулсан тул медиа, төхөөрөмжийг удирдахад илүү хялбар болсон. Та сүүлд ашигласан медиа хэрэглүүрийг харж, тоглуулах төхөөрөмжийг хурдан өөрчилж болно. Та Android Авто тохиргоог Тохиргоо доторх Дэвшилтэт функц цэсээс мөн шалгаж болно.



Тоон зуршлаа тодорхойлж, сайжруулах

Digital Wellbeing сайжруулсан функц утас эсвэл таблетаа хэрхэн ашиглаж байгааг шалгахад хялбар болгож, сайн дижитал зуршилтай болоход тань тусална. Автомашин жолоодож байхдаа хэрэглээгээ шалгаж эсвэл сайжруулсан долоо хоног тутмын тайлангуудаар дамжуулан дэлгэц харах цагийн долоо хоног тутмын өөрчлөлтийг хараарай.



Хүн бүрийн хандалтыг хялбаршуулах

One UI Core 3.1 хувилбар таны хэрэглээнд тулгуурлан зориулан хандалтыг хялбаршуулах функцийг танд санал болгодог. Хандалтыг хялбаршуулах сайжруулсан холбоос хандалтыг хялбаршуулах функцийг эхлүүлж, ашиглахыг хялбар болгодог. TalkBack унтраалттай байсан ч гэсэн та дуу хоолойн хариу дохиог хүлээн авахын тулд Гарны оролтыг чанга унших функцийг ашиглах боломжтой.



Нууцлалын хамгаалалтыг илүү хүчтэй болгосон

Та одоо таны микрофон, камер эсвэл байршилд зөвхөн нэг удаа хандахыг аль нэг хэрэглүүрт зөвшөөрч болно. Хэрэглүүр хэсэг хугацаанд ашиглаагүй дурын зөвшөөрлийг автоматаар цуцална. Та ердийн зөвшөөрөлтэй попап дээр байршлаа үргэлж харах зөвшөөрлийг хэрэглүүрүүдэд өгөх боломжгүй болсон. Ашиглаагүй үед таны байршилд нэвтрэхийг хэрэглүүрт зөвшөөрөхийн тулд та Тохиргоо хэсэгт тухайн хэрэглүүрийн байршлын зөвшөөрөл рүү очих хэрэгтэй.



One UI Core 3.1 шинэчлэлтийн дараа зарим хэрэглүүрийг тусад нь шинэчлэх шаардлагатай.



Хос мессенжер ашиглан хийсэн хэрэглүүрийн хуулбарууд SD картын файлуудад шууд хандах боломжгүй болсон. SD картын файлуудыг хэрэглүүрийн хуулбарт хуваалцахын тулд Галерей эсвэл Миний файлууд доторх файлуудыг сонгож, Хуваалцах товчийг товшиж хэрэглүүрийн хуулбарыг сонгоно уу.



Та Smart View ашиглан Chromecast-тай холбогдох боломжгүй болсон. Үүний оронд та Google Home ашиглаж болно.

Загварын дугаар : A217FXXU5BUB4
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2021-03-08
Хамгаалалтын засварын түвшин : 2021-01-01
• Дуудлагын чанар сайжирсан. (Bluetooth чихэвч, Чанга яригч Горим)
• Камер-н ажиллагаа сайжирсан

Загварын дугаар : A217FXXU5BUA5
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2021-02-08
Хамгаалалтын засварын түвшин : 2021-01-01
• Функцийн ерөнхий тогтворжилт сайжирлаа.

Загварын дугаар : A217FXXU5BUA2
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2021-01-20
Хамгаалалтын засварын түвшин : 2021-01-01
• Мэдрэгч дэлгэц-н тогтвортой байдал сайжирсан.
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU5BUA1
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2021-01-13
Хамгаалалтын засварын түвшин : 2021-01-01
• Мэдрэгч дэлгэц-н тогтвортой байдал сайжирсан.
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU4BTL1
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2020-12-10
Хамгаалалтын засварын түвшин : 2020-11-01
• Зурвасууд
- Хэрэглэгч урьдчилан SOS зурвасын харилцагч гэж хадгалсан хүн рүү залгах боломж бүрдүүлсэн шинэ функц нэмэгдсэн.
- Хэрэглэгч SOS Байршил Хуваалцах зурвасыг 24 цагийн турш 30 минут тутам илгээх боломж бүрдүүлсэн функц нэмэгдсэн.
• Камер-н тогтвортой байдал сайжирсан.
• Мэдрэгч дэлгэц-н тогтвортой байдал сайжирсан.
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU3ATI7
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2020-10-08
Хамгаалалтын засварын түвшин : 2020-09-01
• Дуудлагын чанар сайжирсан. (Bluetooth чихэвч, Чанга яригч Горим)
• Камер-н ажиллагаа сайжирсан

Загварын дугаар : A217FXXU3ATI2
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2020-09-17
Хамгаалалтын засварын түвшин : 2020-09-01
• Дуудлагын чанар сайжирсан. (Bluetooth чихэвч, Чанга яригч Горим)
• Камер-н ажиллагаа сайжирсан

Загварын дугаар : A217FXXU3ATH4
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2020-09-07
Хамгаалалтын засварын түвшин : 2020-09-01
• Таны төхөөрөмжийн хамгаалалт сайжирсан.

Загварын дугаар : A217FXXU2ATG5
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2020-07-23
Хамгаалалтын засварын түвшин : 2020-07-01
• Дуудлагын чанар сайжирсан. (Bluetooth чихэвч, Чанга яригч Горим)
• Камер-н ажиллагаа сайжирсан

Загварын дугаар : A217FXXU1ATF1
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2020-06-12
Хамгаалалтын засварын түвшин : 2020-05-01
• Дуудлагын чанар сайжирсан. (Bluetooth чихэвч, Чанга яригч Горим)
• Камер-н ажиллагаа сайжирсан

Загварын дугаар : A217FXXU1ATEA
Android хувилбар : Q(Android 10)
Гарсан огноо : 2020-05-23
Хамгаалалтын засварын түвшин : 2020-05-01
· Хамгаалалтын нөхөөс шинэчлэлт